2013-04-24
АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГЫН ҮЕЭР ХЭЛЖ БОЛОХГҮЙ 5 ЗҮЙЛ
АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГЫН ҮЕЭР ХЭЛЖ БОЛОХГҮЙ 5 ЗҮЙЛ

3 сарын 17 – Ажилд орох ярилцлаганд ороход зөвлөгөө өгдөг газрууд сонирхож байгаа ажлын байр тань таныг амжилтанд хүргэхэд туслана гэж хэлэхийг заадаг. Бас гар утсаа ярилцлаганд орохоосоо өмнө хаах хэрэгтэй гэж сануулж байсан биз. Тэгвэл тэдний өгсөн зөвлөгөөг ягштал дагах хэрэггүй бөгөөд магадгүй энэ нь таныг бусад нэр дэвшигч нараас ялгарахад тусалж мэдэх юм. Та миний юу гэж хэлэх гэснийг ойлгож байгаа бол танд баяр хүргэе. Та ажилтай боллоо. Нэг ажлын байранд маш олон өрсөлдөгчид байдаг бөгөөд тэднээс зөвхөн нэг эсвэл 2 хүн л ажилтай болдог. Ингээд ажилд орох ярилцлагын үеэр ярихгүй байх зүйлсийн тухай 5 зөвлөгөөг танд хүргэе. (АЖИЛД ОРОХ ЯРИЛЦЛАГАНД ХИЙХГҮЙ БАЙХ 5 ХӨДӨЛГӨӨН ЭНД ДАРНА УУ) Энэ ажил танд маш их хэрэгтэй байгаа талаар битгий ярь: Танд ажил яаралтай хэрэгтэй байсан ч ингэж ярьж болохгүй. Танаас ярилцлага авч байгаа хүмүүс тухайн ажилд яг тохирох, компанид хэрэгтэй хүнийг олох ёстой болохоос таны амьдрах төлөвлөгөөнд тохируулан ажилд авахгүй нь тодорхой. Зарим ухаалаг хүмүүс ярилцлагын үеэр цалингийн чек цуглуулах гэж тухайн ажлын байрыг сонирхоогүй гэдгээ илэн далангүй тайлбарладаг. Харин өөрийнхөө хувийн амьдралын талаар хэзээ ч битгий ярь. Зөвхөн өөрийн ур чадвар, ажлын туршлагын талаар ярь. Сүүлд ажиллаж байсан газар, даргынхаа талаар муулж ярих хэрэггүй: Энэ бол шинэ ажилд орохоор ирж байгаа хүмүүст хамгийн их хамааралтай, чухал зүйл юм. Ярилцлага авч байгаа хүмүүс таны өгсөн анкеттай танилцаад хамгийн түрүүнд яагаад өмнөх ажлаасаа гарах болсон шалтгааныг заавал асуудаг. Хэрвээ танд өмнөх ажлын газартай чинь холбоотой таагүй дурсамж байдаг бол компани, даргынхаа талаар нэг ч муу үг цухуйлгаж болохгүй бөгөөд биеийн хөдөлгөөнөөр ч таагүй дурсамжаа илэрхийлэх хэрэггүй. Ярилцлага авч байгаа хүмүүс таны хэн бэ гэдгийг энэ асуултаар шинждэг бол тухайн ажлын байранд тэнцэж чадах уу үгүй юу гэдгийг тань зөвхөн энэ асуултаар шийдэх ч үе тохиолддог. Учир нь энэ асуулт таны хувийн зан чанарын чинь талаарх хангалттай мэдээллийг тэр хүмүүст өгдөг. Улс төр, шашин шүтлэг, бусад хувийн зан чанартай холбоотой зүйлсийг ярихгүй байх: Энэ бүхэн таны орох гэж байгаа ажилтай чинь огтхон ч хамааралгүй зүйл учраас ярилцлагын үеэр өөрийн санаа бодлыг хэтэрхий их ярих хэрэггүй. Зөвхөн сонирхсон тохиолдолд товч бөгөөд цөөн үгээр хариулах хэрэгтэй. Та эдгээр сэдвийн талаар хангалттай их мэдлэгтэй байсан ч ярилцлага авч байгаа хүмүүсээ эвгүй байдалд оруулахгүйн тулд аль болох зайлсхийх ёстой. Бусадтай энэ сэдвээр маргалдлаа гээд тэд танд талархахгүй нь ойлгомжтой. Ажлынхаа дараа хийдэг зүйлсийн талаар ярих хэрэггүй: Зарим хүмүүс ажлынх нь гадаа эцэг эх нь ч юм уу найз нь машинтай хүлээж байгаа тухай ярьдаг. Гэтэл тэр хүмүүст таныг тухайн ажилд хэр тохирох хүн бэ гэдгийг мэдэх шаардлагатай болохоос биш таны хувийн амьдрал огтхон ч падгүй. Тиймээс та ярилцлаганд орж байгаа бол 100% ярилцлагандаа анхаарах хэрэгтэй. Тэд хэзээ ч таниас гадаа таныг хэн чинь хүлээж байгаа, хэр удаан найз бүсгүй, залуутайгаа болзож байгаа болон орой хэдэн цагтаа хоолоо иддэг чинь сонин биш гэдгийг санаарай. Хэрэв ажил олгогч тал энэ тухай асуувал зөвхөн мэргэжилтэй холбоотойгоор хийдэг зүйлсийнхээ талаар яриарай. Тэднээс асуух зүйл байвал санаа зоволтгүй асууж болно. Гэхдээ хэтрүүлж болохгүй: Ярилцлагын үеэр тухайн ажилтай холбоотой асуулт тавих боломжийг ажил олгогч тал танд гаргаж өгдөг. Үүнийг алдалгүйгээр хэрэгтэй гэж үзсэн асуултуудаа заавал асуух хэрэгтэй. Харин компанийн дотоод хэрэгтэй холбоотой асуулт, тухайн ажилд орчихвол би ирээдүйд яах вэ гэж хэзээ ч асууж болохгүй. Энэ нь таныг зөвхөн цалингийн төлөө ажиллах хүсэлтэй байна гэсэн сэтгэгдлийг тэдэнд төрүүлэх болно. Харин тэднээс албан тушаалаар шат дараатайгаар өсөх боломж бий эсэхийг л асуугаарай. Энэ нь таныг тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байгааг чинь илэрхийлнэ. Монголын ажлын нэгдсэн сүлжээ www.joblinksmn.com Ажил хайх, анкетаа оруулах, зарлагдсан ажилд анкетаа шууд өгөх, ажил хадгалах, нийгмийн сүлжээгээр ажил хайх, Ажлын байрны зараа Монголын ажлын нэгдсэн сүлжээгээр тараах, онлайн зарласан ажлын байранд хичнээн хүн хандсан, анкетаа оруулсныг үзэх, анкетуудыг хайж үзэх, анкетуудыг хадгалах, ажил хайх, ажил зарлах, анкетаа бүртгүүлэх, нийгмийн сүлжээнд бүртгүүлэх, хүний нөөцийн автомажсан систем, анкет хайх, ажил хайгчийг хадгалах, үнэ төлбөргүй үйлчилгээ Монголын ажлын нэгдсэн сүлжээний хаягууд www.joblinksmn.com www.facebook.com/joblinksmongolia www.linkedin.com/joblinksmn www.twitter.com/joblinksmn Mongolian Job Network Joblinksmn offers huge range of job opportunities in Mongolia. Apply for a wide range of Jobs and start your Top Job Search! Post job, find job, create CV, distribute jobs by social network, fully automated HR system, Free, find jobseekers Mongolian Job Network address www.joblinksmn.com www.facebook.com/joblinksmongolia www.linkedin.com/joblinksmn www.twitter.com/joblinksmn Монгол ажил ажилтан дарга цалин ажилд авах ажлын байр ажлын зар байгууллага мэргэжил боловсрол ээлжийн амралт цагийн ажил ня-бо Ажилчин, Ачигч Авто засвар Багш, Боловсрол барилгын бүх ажил Бичээч, Оператор Жолооч Инженер, бүх төрлийн Ня-бо, Эдийн засагч Computer + IT Маркетинг, Борлуулалт Менежер, бүх төрлийн Мужаан Оффисын ажил Оёдолчин, Эсгүүрчин Орчуулагч Ресепшин Тогооч, ресторан, бар Урлаг, Уран сайхан Үйлчлэгч , Хүүхэд асрагч Үсчин, Гоо сайханч Уул уурхай Харуул, Хамгаалалт Хөдөө аж ахуй Худалдагч Хууль, эрх зүй Эмнэлэг, Эмийн сан Эх бэлтгэгч, Дизайн Сүлжээний ажил
Бичсэн: joblinksmncom | цаг: 19:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax