2013-04-24
Ажилд орох өргөдөл
Ажилд орох өргөдөл   

 

Ажилгүй байна гэдэг хэцүү. Уух пиавны мөнгөө ч олохгүй байна гэдэг хэцүү. Цангасан үед хий л пиав уужээн гэж төсөөлөхөөс өөр аргагүй. /Тэгэхээр ажилд орхын тулд наад зах нь ажилд орох өргөдлөө бичээд сурчина гэдэг их том гавяа/ Би вол иймэрхүү байдлаар саяхан нэг газар өргөдлөө бичиж өглөө.

Сайна байна уу. Эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгий. /Найрсаг байна гэдэг миний нэрийн хуудас./ Таныг намайг энэ албан тушаалд авна гэдэгт гүнээ найдаж байгаа бөгөөд ирээдүйн агуу их хүнийг одоогийн агуу их хүн та бүтээх боломж байгаа гэдгийг таны цаглашгүй их ухаан гадарлаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. /Ямар ч хүн өөрийг нь магтахад дуртай байдаг бөгөөд өөртэй нь цуг өөрийгөө магтаад явхад худлаа гэж хэлэх хүн байдгүй бөлгөө/. Танай энэ хүн авах гэж байгаа албан тушаалын шалгуур нь маш өчүүхэн мэт санагдаж байна. Хэрвээ би энэ шалгуурыг гаргасан бол илүү нарийн юм гарган ирж хэрэгтэй хүнээ гарцаагүй олж авах байлаа. Энэ бүдүүн баараг шалгуураас тань болж жирийн нэгэн ажилгүй гар ч танайд орох боломжтой болж над шиг хэрэгтэй хүн хоцорч үлдэх магадлал ихэсчээ. Хэрэгтэй хүн хэрэгтэй газраа байх ёстой билээ. /Ажилчдыг нь муулж түүн дээр нь дөрөөлж өөрийгөө гаргаж ирэх хэрэгтэй. Мөн өрсөлдөгч нараа ч муулах нь зүйн хэрэг. /

/Одоо шалгуурт заагдсан зүйлүүдээр өөрийгөө товойлгож өг./  Би багаар ажиллах чадвараа олон жилийн өмнөөс найз нөхдийн хүрээнээс гадна барагтай танихгүй хүнтэй ч пиав уугаад, муушиг тоглоод салахадаа сийхгүй нэгэн гэдгээрээ батлаж чаднаа. Муушиг таван гар эхлээд суулаа гэхэд шөнөжин тоглоход тавуулаа л үлддэг нь тод жишээ биш гэж үү. Мөн удирдан манлайлах чадвар маань ч олны дунд аль хэдийнээ тархан оджээ. Өдөржин ажиллаад гэртээ дөнгөж орсон найзыгаа ятгасаар байж гэрээс нь гаргаж пиавдуулж чаддагаас гадна мөнгөгүй арга тасарсан үед нэгнийхээ гэрээс нь тавилгыг нь ч авхуулаад ломбарданд тавиулж чаддаг зэргээс манлайллын шинжлэх ухаанд суралцаснаа нотолж болох юм. Найрсаг сайхан харилцаа маань ч дутахгүй билээ. Үе тэнгийнхээ залуусын хүүхдийх нь эмний мөнгөөр ч пиав авхуулж чадтал сайхан харилцаж чадна. Бүүр энэ чадвараа гайхуулах нэгэн шалгуур тулгарсан нь ажилаа хийж явсан найзыгаа ятгасаар байгаад ажилаас нь гаргаж чадаж байсан билээ. Энэхүү жишээнүүдээ танд хэлхэд туйлын таатаай байна.

Би өөрийн хэмжээнд нэлээд хэдэн гадаад хэл эзэмшсэн гэж үздэг. Тухайлуул зурагтаар ямар ч суваг дээр даа ялангуяа байлдаантай кино гарч байгаа үед огт орчуулагч шаардалгүйгээр ойлгож чаддаг билээ. Мөн нэгэн удаа төв талбай хаана байдаг вэ гэсэн бичиг барьсан гадаад жуулчид талбайн хажуу талд надтай таарч газар асуухад би оогт сандралгүй энэ гэж гараараа зааж бүрэн дүүрэн ойлголцож байж билээ. Мөн п болон ф үсгээр эхэлсэн гадаад хараалуудыг нэлээд хэрэглэж байсан билээ.

Ингээд танай байгууллагын багаар ажиллах, удирдан манлайлах, найрсаг харилцаатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй хүнийг захирлын албанд авна гэсэн зарын дагуу өргөдөл бичлээ. Захирал болчоод уулзий даа баяртай.

Монголын ажлын нэгдсэн сүлжээ

 

www.joblinksmn.com

 

Ажил хайх, анкетаа оруулах, зарлагдсан ажилд анкетаа шууд өгөх, ажил хадгалах,

нийгмийн сүлжээгээр ажил хайх,

 

Ажлын байрны зараа Монголын ажлын нэгдсэн сүлжээгээр тараах, онлайн зарласан ажлын байранд хичнээн хүн хандсан, анкетаа оруулсныг үзэх,

анкетуудыг хайж үзэх, анкетуудыг хадгалах,

 

ажил хайх, ажил зарлах, анкетаа бүртгүүлэх, нийгмийн сүлжээнд бүртгүүлэх,

хүний нөөцийн автомажсан систем, анкет хайх, ажил хайгчийг хадгалах,

үнэ төлбөргүй үйлчилгээ

 

Монголын ажлын нэгдсэн сүлжээний хаягууд

 

www.joblinksmn.com

www.facebook.com/joblinksmongolia

www.linkedin.com/joblinksmn

www.twitter.com/joblinksmn

 

 

Mongolian Job Network

Joblinksmn offers huge range of job opportunities in Mongolia.

Apply for a wide range of Jobs and start your Top Job Search!

 

Post job, find job, create CV, distribute jobs by social network,

fully automated HR system, Free, find jobseekers

 

Mongolian Job Network address

 

www.joblinksmn.com

www.facebook.com/joblinksmongolia

www.linkedin.com/joblinksmn

www.twitter.com/joblinksmn

Монгол ажил ажилтан дарга цалин ажилд авах ажлын байр ажлын зар байгууллага мэргэжил боловсрол ээлжийн амралт цагийн ажил ня-бо Ажилчин, Ачигч Авто засвар

Багш, Боловсрол барилгын бүх ажил Бичээч, Оператор Жолооч Инженер, бүх төрлийн Ня-бо, Эдийн засагч Computer + IT Маркетинг, Борлуулалт Менежер, бүх төрлийн Мужаан Оффисын ажил Оёдолчин, Эсгүүрчин Орчуулагч Ресепшин Тогооч, ресторан, бар Урлаг, Уран сайхан Үйлчлэгч , Хүүхэд асрагч Үсчин, Гоо сайханч Уул уурхай Харуул, Хамгаалалт Хөдөө аж ахуй Худалдагч Хууль, эрх зүй Эмнэлэг, Эмийн сан Эх бэлтгэгч, Дизайн Сүлжээний ажил

 

Бичсэн: joblinksmncom | цаг: 19:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Гайхалтай бичсэн байна. Өргөдлийг бас ингэж бичиж болдог гэж бодсонгүй. маш их Баярлалаа...
Бичсэн: Зочин цаг: 15:24, 2018-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax